Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-11-16, Улаанбаатар00-n-51

1 дугаар зүйл.

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 7 дахь заалт нэмсүгэй:

6/

аймгийн татварын албанд бүртгүүлж, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн алтнаас бусад бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар;

7/

ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглалт явуулахад олгох тусгай зөвшөөрлийн төлбөр.

2 дугаар зүйл.
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

1/

тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын импортын барааны, мөн алтны борлуулалтанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар

2/

9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт:

1/

аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон онцгой албан татвар, аймгийн Засаг даргаас сумын төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татвар

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.