huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2000-11-17, Улаанбаатар00-n-53
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.10 дахь заалтыг
гэж өөрчлөн найруулсугай:¶9.2.10. тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.2 дахь хэсгийн 13 хувиар гэснийг 15 хувиар гэж өөрчилсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.