Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Гаалийн Тарифын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тарифын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тарифын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-11-17, Улаанбаатар00-n-54

1 дугаар зүйл.

Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг

1/

тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална.

гэж өөрчлөн найруулсугай:

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.