Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-11-17, Улаанбаатар00-n-57

1 дугаар зүйл.
Хүн амын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 5 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйл:

6 дугаар зүйл.

Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын тоог тодорхойлох Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын толгойн тоог хонин толгойд шилжүүлэн тодорхойлно. Татварын тооцоонд үхэр, адуу, тэмээ тус бүрийг 5 хонь, 1 ямааг 1.5 хонь гэж тооцно. Төсвийн жилд орлогын албан татвар ногдуулах малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно.

2/

8 дугаар зүйлийн 5 дахь заалт:

5/

энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон хонин толгой тутамд дор дурдсан хэмжээгээр татвар ногдуулна:

Аймаг, нийслэл

Татварын хэмжээ /төгрөг/

Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон,

100

Архангай, Баянхонгор, Булган, Говь-сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий,

75

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан

50

3/

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/

мал бүхий өрхийн гишүүн бүрт хонин толгойд шилжүүлснээр 20 бог. Тухайн жилд албан татвар ногдуулах мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримтыг үндэслэн татвар ногдуулах нийт малын тооноос хасч тооцно.

2 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гэснийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.