Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-12-07, Улаанбаатар00-n-62

1 дугаар зүйл.

Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

8/

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн.

2 дугаар зүйл.

Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5; мөн хэсгийн 8, 9 дэх заалтын дугаарыг 6, 7 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дахь заалтыг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.