Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-12-07, Улаанбаатар00-n-67

1 дугаар зүйл.

Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын шилжүүлэх гэсний дараа , Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг нарийвчлан хөтөлж, мэдээг тухай бүр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албанд ирүүлж байх гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.