huuli-nemelt
Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2000-01-27, Улаанбаатар00-n-03
Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
¶6/ газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш.
Энэ хуулийг 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.