Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-01-27, Улаанбаатар00-n-04

1 дугаар зүйл.

Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 7, 8 дахь заалт нэмсүгэй:

6/

газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл;

7/

газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног төхөөрөмжийг буцаан гаргах;

8/

гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.