huuli-nemelt
Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2000-01-28, Улаанбаатар00-n-08
Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:
¶7/ гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/.