Нүүр ›
huuli-nemelt ›
2000 ›
Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2000-01-28, Улаанбаатар00-n-12
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.