huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-02-03, Улаанбаатар00-n-17
74¹ дүгээр зүйл:
2/¶74¹ дүгээр зүйл.Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар хил нэвтрүүлэх ¶1. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
¶2. Энэ хэргийг давтан буюу зохион байгуулалттай бүлэг этгээд, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
90¹ дүгээр зүйл:
3/¶90¹ дүгээр зүйл.Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах ¶1. Хохирогчид хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, эд материалын буюу өөрийн давуу байдлыг ашиглах замаар эрхшээлдээ оруулж, тулган хавчиж цус, эд, эрхтэнг нь авсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
¶2. Хүний цус, эд, эрхтэнг нь ашиг олох зорилгоор хууран мэхэлж авсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
108¹ дүгээр зүйл:
4/¶108¹ дүгээр зүйл. ¶ Шаардлага хангаагүй нөхцөлд хүний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжүүлэн суулгасан Шаардлага хангаагүй нөхцөлд хүний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хүн өвчилсөн, тахир дутуу болсон, хүний амь хохирсон бол эмчлэх эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
175² дугаар зүйл
5/¶175² дугаар зүйл. ¶ Хориглосон зар сурталчилгаа эрхлэх Донорын буюу өөрийн цус, эд, эрхтэнг худалдах, худалдан борлуулахаар сурталчилсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгоно.
86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн о/заалт:
6/¶о/ хүний цус, эд, эрхтэнг авах, худалдах, шилжүүлэн суулгах зорилгоор;
105¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ж/заалт:
¶ж/ хүний цус, эд, эрхтэнг авах зорилгоор;
Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “о/” дугаарыг п/, 105¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ж/” дугаарыг з/ болгон тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Донорын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.