huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-02-03, Улаанбаатар00-n-18
Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эрдэм шинжилгээний” гэсний дараа “болон арга зүйн”; 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн эхэнд “Өмчийн аль ч хэлбэрийн”; 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын орлогыг хурааж, гэсний дараа сургалтын төлбөрийг суралцагчдад буцаан олгож, гэж тус тус нэмсүгэй.
Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “сургалтын байгууллага” гэснийг “боловсролын байгууллага”; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “эрдмийн зэрэг, цолын” гэснийг “боловсролын”, 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтын “эрдмийн зэрэг, цолтой” гэснийг “боловсролын зэрэгтэй”; 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “сургалтын” гэснийг “тухайн”; 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах асуудлыг энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх,” гэснийг “орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх,”; 27 дугаар зүйлийн 3 дахь заалтын “орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах асуудлыг энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын бага, дунд сургуулийн захирал, эрхлэгчийг батламжлах” гэснийг “орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, цэцэрлэгийн эрхлэгчийг батламжлах”; 30 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1 дэх заалтыг:
, 37 дугаар зүйлийн гарчиг: “Багш, сурган хүмүүжүүлэгчийн эрх, үүрэг” гэснийг “Багшийн эрх, үүрэг” гэж тус тус өөрчлөн найруулсугай.¶1/ боловсролын болон тэдгээрийн харьяа байгууллагын захирал, дарга, эрхлэгчийг томилж чөлөөлөх;
Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн анхан, дунд шатны; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн сурган хүмүүжүүлэгчдийн, 24 дүгээр зүйлийн 5 дахь заалтын сурган хүмүүжүүлэгчдийг, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 9 дэх заалтын сурган хүмүүжүүлэгч, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын сурган хүмүүжүүлэгчдээс, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын сурган хүмүүжүүлэх; 14 дүгээр зүйлийн 3; 4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн төв; 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “улсын чанартай”, “техникийн болон мэргэжлийн орон нутгийн чанартай сургууль”; 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бага, дунд; 24 дүгээр зүйлийн 6 дахь заалтын хүмүүжил,; 30 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтын дотоод; 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “дунд”, 3 дахь хэсгийн 2 дахь заалтын “дотуур байрны сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөрөөс”, 4 дэх заалтын дээд гэснийг тус тус хассугай.
Боловсролын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.