Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-02-03, Улаанбаатар00-n-19

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “татан буулгах;” гэсний дараа “тэдгээрийн тайланг сонсож үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;”, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн суралцагчдад гэсний дараа тэтгэлэг, гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “иргэдэд дээд боловсрол эзэмшүүлэхтэй” гэснийг “иргэдийн дээд боловсрол эзэмшихтэй”; 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дээд сургууль” гэснийг “сургууль, мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх төв,”; 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “зохицуулна” гэснийг “тогтооно”; 14 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг

боловсролын байгууллагын багш, ажиллагчдын цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод дүрэм боловсруулах

, мөн зүйлийн 8 дахь заалтын “Засгийн газраас” гэснийг “боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас”; 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “коллежид сурган хүмүүжүүлэгч нь” гэснийг “коллежийн багш нь”; 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “магистрант нь оюутан, бакалаварт” гэснийг “оюутанд”; 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Сургалтын” гэснийг “Боловсролын” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “сургуулиуд өөрсдөө тогтоож,”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “аспирант,”, “дээд”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын сурган хүмүүжүүлэх гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.