huuli-nemelt
Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2000-04-20, Улаанбаатар00-n-24
Монгол Улсын Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 193² дугаар зүйл нэмсүгэй:
¶193² дугаар зүйл.Дархлаажуулалтыг зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлэх ¶1. Дархлаажуулах бэлдмэлийн зохих нөөцийг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, дархлаажуулалтыг зохион байгуулах үүрэг бүхий этгээд уг үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу хайнга хандсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
¶2. Энэ хэргийн улмаас халдварт өвчин тархсан, хүн нас барсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн гарчигийн “тэмцэх” гэсний дараа “ дархлаажуулалтын”; мөн зүйлийн “ариун цэвэр-эрүүл ахуйн” гэсний дараа “дархлаажуулалтын талаар тогтоосон”; зөрчсөнөөс гэсний дараа ,эсхүл дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн нь өвчин, гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Дархлаажуулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.