Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-04-20, Улаанбаатар00-n-28

1 дугаар зүйл.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

3/

эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эмчилгээний болон тарилгын дараахь хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд эмчилгээний зардлын төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагаар.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Дархлаажуулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.