Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2000 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-08-03, Улаанбаатар00-n-34

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын Дэд сайд гэсний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтаас Засгийн газрын үндсэн бүтцэд ордог тусгай газрын дарга гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.