huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2000-09-01, Улаанбаатар00-n-41
6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
2/¶4/ ашигт малтмалын тухай хууль тогтоомжид хяналт тавих үүрэг бүхий агентлагийг байгуулж ажиллуулах;
53 дугаар зүйл:
¶53 дугаар зүйл. ¶ Геологи, уул уурхайн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих улсын хяналт Хайгуул хийх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн Геологи, уул уурхайн хяналтын албанд гэснийг мэргэжлийн хяналтын байгууллагад, 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 10 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн Геологи, уул уурхайн хяналтын алба гэснийг мэргэжлийн хяналтын байгууллага, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Геологи, уул уурхайн хяналтын албанаас гэснийг мэргэжлийн хяналтын байгууллагаас, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Геологи, уул уурхайн хяналтын албаны гэснийг мэргэжлийн хяналтын байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.