huuli-nemelt
Соёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСоёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-09-01, Улаанбаатар00-n-48
Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
3.Соёлын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг соёлын хяналтын асуудал эрхэлсэн мэргэжлийн хяналтын улсын алба хэрэгжүүлнэ.
Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.