huuli-nemelt
Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-08, Улаанбаатар01-n-20
Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10 дахь хэсэг нэмсүгэй:
¶10. Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авсан байна.
Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн дугаарыг 11 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.