huuli-nemelt
Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗамын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2001-11-08, Улаанбаатар01-n-21
5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
3/¶2. Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
4/¶2. Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг явуулах журмыг дэд бүтцийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 6 дахь заалт:
5/¶3/ тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх;
¶4/ тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох;
¶6/ тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;
16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт:
¶4/ жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;