huuli-nemelt
Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-09, Улаанбаатар01-N-23
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 5.1.3, 5.1.4 дэх заалт нэмсүгэй:
¶5.1.3. импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх;
¶5.1.4. импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах.
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үйлдвэрлэсэн гэсний дараа болон импортолсон гэж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нийлүүлэх” гэсний дараа “импортлох” гэж, 5 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн “үйлдвэрлэл” гэсний дараа “болон импортын үйл ажиллагаа” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “бол” гэсний дараа “гаалийн болон” гэж, мөн зүйлийн “5.1.1” гэсний дараа “5.1.2; 5.1.3; 5.1.4” гэж тус тус нэмсүгэй.
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.1. Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын архи, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын архи, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн Үндэсний татварын алба олгоно.
Энэ хууль 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.