Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Автобензин, Дизелийн Түлшний Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автобензин, Дизелийн Түлшний Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Автобензин, Дизелийн Түлшний Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-09, Улаанбаатар01-n-26

1 дугаар зүйл.

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 4, 5 дахь хэсэг нэмсүгэй:

4.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг дараа 15-ны дотор улсын төвлөрсөн төсвийн орлогын дансанд төлнө.

5.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний татварын албанд гарган өгч, албан татварын эцсийн тооцоо хийнэ.

2 дугаар зүйл.

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн импортлон гэсний өмнө үйлдвэрлэсэн болон гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7 дугаар зүйл.

Албан татвар ногдуулах Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Үндэсний татварын алба, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Гаалийн байгууллага энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тус тус ногдуулна.

4 дугаар зүйл.

Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.