Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-01-12, Улаанбаатар01-n-01

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг

9/

бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн Ерөнхий сайдаар ажилласан хугацаатай нь дүйцэхүйц, гэхдээ нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон хангамж эдэлж, төрийн тусгай хамгаалалтад байна.

гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст Улсын Их Хурлаас тогтоосон хангамж, хамгаалалтын хугацааг энэ хуульд хамааруулсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.