Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-31

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 19.6 дахь хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй:

19.6.6.

үүсгэн байгуулагчийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон өр, авлага, банкны харилцах, хадгаламжийн үлдэгдлийн талаарх албан ёсны тодорхойлолтууд;

19.6.7.

даатгалын үйл ажиллагаа эрхлэх 3 жилийн хугацааны бизнес төлөвлөгөө;

19.6.8.

эрхлэх даатгалын төрөл тус бүрээр гаргасан даатгал эрхлэх журам.

2 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 19.6.5 дахь заалтын мэргэшлийн гэсний өмнө даатгалын гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.