Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-34

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:

4.5.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.6.

Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

4.6.1.

согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

4.6.2.

аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

4.6.3.

үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.

2 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, 6.1 дэх хэсгээс , улсын зэрэглэлтэй хотын захирагч гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.