Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Химийн Хорт Бодисоос Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Химийн Хорт Бодисоос Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Химийн Хорт Бодисоос Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-35

1 дугаар зүйл.

Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын худалдах болон худалдан авахад гэснийг худалдахад, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч бүртгүүлнэ. гэснийг сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлнэ., 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис ашиглах гэснийг Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн экспортлох, гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.