Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-36

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй:

6/

ургамал хамгаалахад ашигладаг бодис импортлох, худалдах зөвшөөрөл олгох.

2 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалтын ургамал хамгаалах албанаас гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.