Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Төмөр Замын Тээврийн Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төмөр Замын Тээврийн Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төмөр Замын Тээврийн Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-37

1 дугаар зүйл.
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 13, 17 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй:1/

13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Сонирхогч этгээд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

1/

техник, эдийн засгийн үндэслэл

2/

үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт

3/

үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг

4/

байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

5/

байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө

6/

үйл ажиллагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр

7/

мэргэжлийн боловсон хүчний талаарх танилцуулга

8/

галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, тогтоосон техник, технологийн нөхцөл.

2/

17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/

төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх, салбар зам барих, түүнд өргөтгөл хийх, татан буулгах, төмөр замын техник хэрэгсэл үйлдвэрлэх, төмөр замын обьект ашиглахад тавигдах техник, аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтоох.

2 дугаар зүйл.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “11 дүгээр зүйлийн 2, 4, 5, 9” , 3 дахь заалтын 11 дүгээр зүйлийн 2, 9, 10 гэсний дараа , 11 гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2/

төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох;

4 дугаар зүйл.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зөвшөөрөл авна. гэснийг тавьсан шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.