huuli-nemelt
Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-38
Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулна.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.