Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-40

1 дугаар зүйл.
Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 6 дахь заалт:

6/

байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих;

2/

14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн гадаадаас авсан валютын зээлийг Монгол банкинд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Монголбанкны зөвшөөрлөөр, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.