huuli-nemelt
Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-42
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийн ,үйлдэх зөвшөөрөл, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөвшөөрөл олгох, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Төрийн тугийг кино, уран сайхны бусад арга хэмжээнд зориулан дуурайлган үйлдсэн, гэснийг тус тус хассугай.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.