Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-N-43

1 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Засгийн газрын гэснийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.

З.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаатайгаар гадаадад гаргаж болно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.