Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-44

1 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын худалдаа болон бусдад хэрэглүүлэх гэснийг худалдах гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын бусдад хэрэглүүлэх, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тогтоосон журмын дагуу, 10 дугаар зүйлийн баталсан журмын дагуу гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.