Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-47

1 дугаар зүйл.
Боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага олгоно.

2/

18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Боловсролын байгууллага үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

3/

20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн , зөвшөөрөл олгох, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх,, 27 дугаар зүйлийн 3 дахь заалтын орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.