huuli-nemelt
Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГеодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-48
Геодези, зураг зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:
¶6.2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
¶6.2.1. үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;
¶6.2.2. мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;
¶6.2.3. заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын зөвшөөрөл гэсний өмнө тусгай гэж нэмсүгэй.
12.1.1 дэх заалт:
2/¶12.1.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх;
14.2 дахь хэсэг:
¶14.2. Энэ хуулийн 12.1.1-д заасныг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль болон Төрийн нууцын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.4, 6.1.1 дэх заалтын , ажил гүйцэтгэх гэснийг хассугай.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.