huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-N-49
16 дугаар зүйл:
2/¶16 дугаар зүйл.Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл ¶16.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, стандартад шинжилгээ хийж, магадлан итгэмжлэл олгох, эрүүл мэндийн байгууллагын түвшинг тодорхойлж, дүгнэлт гаргах зэрэг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
¶16.2. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам, магадлан шинжлэх ажлын шалгуурыг Засгийн газар тогтооно.
17.11 дэх хэсэг:
¶17.11. Эмнэлгийн мэргэжилтэн эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2 дахь хэсгийн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас гэснийг аймаг, нийслэлийн Засаг дарга, 17.7, 22.1, 22.2, 22.3 дахь хэсгийн эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагаас гэснийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, 23.2 дахь хэсгийн эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагад гэснийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.