huuli-nemelt
Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-51
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Худалдаа, үйлдвэрийн яаманд гэснийг Үндэсний татварын ерөнхий газарт, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг үндэслэн гэснийг энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн гэж тус тус өөрчилсүгэй.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Худалдаа, үйлдвэрийн яамнаас олгосон гэрчилгээг үндэслэн, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Худалдаа, үйлдвэрийн яамнаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр гэснийг тус тус хассугай.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 2, 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.