huuli-nemelt
Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-53
3.1.5 дахь заалт:
2/¶3.1.5. “харуул хамгаалалтын байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг.
5.1 дэх хэсэг:
¶5.1. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийг Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх, 7.1 дэх хэсгийн уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл гэснийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, 7.2 дахь хэсгийн зөвшөөрөл олгох гэснийг бүртгэх эсэх, 8.2.1 дэх заалтын зөвшөөрлийн гэснийг бүртгэлийн, 22.1.1 дэх заалтын зөвшөөрөлгүйгээр гэснийг бүртгүүлэлгүйгээр гэж тус тус өөрчилсүгэй.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, 9.1.2 дахь заалт, 23 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.