Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-55

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуульд дор дурдсан агуулга бүхий 10¹ дүгээр зүйл нэмсүгэй:

10¹ дүгээр зүйл.Ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
10¹.1.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.

10¹.2.

Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар мэргэжлийн хяналтын алба, эрдэм шинжилгээний байгууллага, барилгын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй комисс урьдчилан дүгнэлт гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад танилцуулна.

10¹.3.

Тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10¹.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн олгоно.

10¹.4.

Комисс нь дүгнэлтээ гаргахдаа тусгай зөвшөөрөл хүссэн байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчин, ажлын туршлага, ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай машин механизм, техник, технологи, багаж хэрэгсэл, норматив техникийн баримт бичгийн бүрдэлт, бүтэц, зохион байгуулалт зэргийг харгалзан үзнэ.

10¹.5.

Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

10¹.6.

Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр байгууламж, 60 метрээс дээш алгасалтай буюу 13-аас дээш давхар барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн обьектын хүрээнд олгоно.

10¹.7.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлж, техник технологи, мэргэжлийн ажиллах хүчин, ажил үйлчилгээний чанарын хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг ажлын 21 хоногийн дотор сунгана.

2 дугаар зүйл.
Барилгын тухай хуулийн 5.1.3, 6.1.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5.1.3 дахь заалт:

5.1.3.

барилга байгууламж барих, ашиглахтай холбогдсон нийтлэг мөрдөгдөх журам батлах;

2/

6.1.5 дахь заалт:

6.1.5.

барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож байгаа байдалд хяналт тавих;

3 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 7.2.3 дахь заалтын энэ хуулийн 6.1.5-д заасан гэснийг энэ хуульд заасан, 19.1.1 дэх заалтын барилга, угсралтын ажил, үйлчилгээ, барилгын материалын үйлдвэрлэлийг гэснийг барилга угсралтын ажил, үйлчилгээг гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 14.1.1 дэх заалтын зохих зөвшөөрлийн үндсэн дээр, 14.1.2 дахь заалтын авсан зөвшөөрлийн үндсэн дээр гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.