Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-60

1 дугаар зүйл.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнд зохих сорилт, шалгалт хийсний үндсэн дээр чанарын гэрчилгээг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага олгоно.

2/

13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал;

2 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.