Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-n-64

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 17, 18 дахь заалт нэмсүгэй:

17/

“үндсэн орд” гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлалыг;

18/

“шороон орд” гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд салж сарнин, дахин хуримтлагдаж, үе давхрага байдалтайгаар байгаа эрдэс баялгийн хуримтлалыг.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шороон ордоос олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алтны хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээний 7,5 хувьтай тэнцүү байна” гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 1 дэх хэсэг болон 61 дүгээр зүйлд төлбөрийг гэсний дараа төвлөрсөн болон гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 16 дахь заалтаас “тус тус хэлнэ” гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.