Нүүр ›
huuli-nemelt ›
2001 ›
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-12-27, Улаанбаатар01-n-65
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “9.2.15. борлуулсан алт” гэсэн заалт, 11.4.2 дахь заалтын бусад төрлийн гэсний өмнө хууль тогтоомжийн дагуу улсын төвлөрсөн төсөвт орох гэж тус тус нэмсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсгийн Алтнаас бусад гэснийг хассугай.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.