Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-n-72

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.4.1 дэх заалтад дор дурдсан агуулгатай дэд заалтууд нэмсүгэй:

- тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт; - улсын хил хамгаалалт; - төрийн тусгай хамгаалалт;

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2.1 дэх заалтын

“-Монгол Улсын аюулгүй байдлыг хангах бодлого”, 19.4.1 дэх заалтын “-Монгол Улсын аюулгүй байдал” гэсэн дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.”

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.