Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-n-73

1 дугаар зүйл.
Монгол Улсын хилийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

31¹ дүгээр зүйл:

31¹ дүгээр зүйл.

Хил хамгаалах байгууллагын бэлгэ тэмдэг Хил хамгаалах байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2/

33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

14/

улсын хил хамгаалалтын эрх ашигт хамааралтай мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил зөрчигчийг эрж олох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах.

2 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн цэргийн, инженер техникийн гэсний дараа улс төр, дипломатын, эдийн засгийн, тагнуулын гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр:

Түүний өргөнийг хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно

.

2/

31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Улсын хил хамгаалалтыг улс орны хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага, түүний харъяа тусгай анги, салбарыг хил хамгаалах байгууллага гэнэ. Улсын хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай штаб, тагнуул, зэвсэглэл, инженер техник, ар тал, хэрэг бүртгэлт, эмнэлэг, хангалт үйлчилгээ, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон шаардлагатай бусад нэгжтэй байна.

4 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 км гэснийг 15 км, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын шийдвэрлэх гэснийг шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх ажиллагаа явуулах, 17, 30, 31, 34, 36, 37 дугаар зүйлийн хилийн цэрэг гэснийг хил хамгаалах байгууллага, 36 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хилийн хороо, суманд гэснийг хилийн тусгай анги, салбарт гэж тус тус өөрчилсүгэй.