Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-N-75

1 дугаар зүйл.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9, 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

9.1.5.

Хилийн тагнуулын алба нь хил зөрчих, хилийн бүс, зурваст үүсч болох зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, зэвсэгт халдлага болон хилийн дэглэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэм буруутай этгээдийг олж тогтоох, улсын хил хамгаалахад шаардлагатай мэдээллээр хил хамгаалах байгууллага, түүний харьяа анги, салбарын удирдлагыг хангах.

2/

11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

11.6.

Хилийн тагнуулын алба хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.