huuli-nemelt
Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-02-02, Улаанбаатар01-n-06
12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
2/¶4. Банк дараахь тохиолдолд дансыг хааж болно:
¶1/ харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан
¶2/ харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн
¶3/ хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.
29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
Банк найдвартай гэж үзвэл зээлдэгчийн үйл ажиллагаанаас олох орлого, үр шимийг гэрээ, батлан даалтын үндсэн дээр зээлийн барьцаанд авч болно. Зээлдэгчийн үйл ажиллагаанаас орох орлого, үр шимийг зээлийн барьцаанд авах журмыг Монголбанк тогтооно.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9 дүгээр зүйл. ¶ Мөнгөн хадгаламжийн баталгаа Хадгалагч дампуурах буюу татан буугдах тохиолдолд мөнгөн хадгаламж, түүний хүүг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан дараалал баримтлан олгоно.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 38 гэснийг 8 гэж өөрчилсүгэй.