Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-02-02, Улаанбаатар01-n-07

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн “олгох зээл”, 3 дахь хэсгийн 3 дахь заалтын “олгосон зээл”, гэсний дараа “зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Монголбанк тогтооно.

3 дугаар зүйл.
Банкны тухай хуулийн дараахь зүйлийн хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн дүрмийн сантай, хувь нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэнэ.

2/

16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Банкны худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төвбанкнаас гаргасан аливаа үнэт цаас хамаарахгүй.

3/

25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

6/

банкны хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулна.

4/

27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн эхний өгүүлбэр:

9.

Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монголбанкны зөвшөөрлөөр худалдах, өв залгамжлах, бэлэглэх, гэрээслэхээс өөрөөр буцааж авахыг хориглоно. Хувь нийлүүлэгч нь дүрмийн санд оруулсан хөрөнгаа худалдах, өв залгамжлуулах, бэлэглэх, гэрээслүүлэхээр байгуулсан гэрээ нь хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бол Монголбанк зохих зөвшөөрлийг олгохгүй байх эрхтэй.

4 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн хөндлөнгийн хяналтын байгууллага гэснийг аудитын байгууллага, 31 дүгээр зүйлийн 1 хэсгийн 4 дэх заалтын торгууль гэснийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан захиргааны шийтгэл гэж тус тус өөрчилсүгэй.