Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-04-19, Улаанбаатар01-n-08

1 дугаар зүйл.

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

1 дүгээр зүйл.

Хаягдал хар болон өнгөт төмөрлөгт дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

№

Үндэсний код

Барааны нэр

Хэмжих нэгж

Гаалийн татварын хэмжээ /төгрөгөөр/

1

72.04

Хар төмөрлөгийн өөдөс, хаягдал, дахин хайлуулах төмөр буюу гангийн өөдсийн цутгамал

кг

140

2

7204.10.00

Ширэмний өөдөс, хаягдал

кг

140

3

7204.21.00

Чанаржуулсан, зэвэрдэггүй гангийн өөдөс, хаягдал

кг

140

4

7204.29.10

Хаягдал за төмөр

кг

140

5

72.06

Цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй төмөр, чанаржуулаагүй ган

кг

140

6

72.24

Цутгамал анхдагч хэлбэрт байгаа чанаржуулсан бусад ган, чанаржуулсан бусад гангаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн

кг

140

7

73.01

Өрөмдөлт, цөмлөлт, боловсруулалт хийсэн болон хийгээгүй, эсхүл угсрагдах эд ангиас бүрдэх төмөр, ган хуудсан материалаар хийсэн шон, төмөр, гангаар хийсэн гагнамал булан хэлбэрт болон сортын төмөр

кг

140

8

7302.10.00

Зам төмөр

кг

140

9

7403.21.00

Зэс, цайрын хайлш /гууль/

кг

128

10

74.04

Зэсийн өөдөс, хаягдал

кг

1500

11

74.07

Зэс цулдан, туйван болон огтолбор

кг

1500

12

76.01

Боловсруулаагүй хөнгөн цагаан

кг

450

13

76.02

Хөнгөн цагааны өөдөс, хаягдал

кг

450

14

76.04

Хөнгөн цагаан цулдан, туйван болон огтолбор

кг

350

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.