Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-06-07, Улаанбаатар01-n-11

1 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:

2/

Монгол Улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол Улсад зорчигчид орох-гарах, дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгох;

2 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Монгол Улсад төрийн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирсэн болон зорчигчоос бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тэдгээрийг ирсэн өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Албанд бүртгүүлнэ.

3 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Алба гэснийг Албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нийслэлд албанд, аймагт цагдаагийн байгууллагад гэснийг Албанд; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 3, “4”, “5”, “6” гэж тус тус өөрчилсүгэй.