huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хууль
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хууль
2001-06-29, Улаанбаатар01-n-16
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлд дор дурьдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй. 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.10 дахь заалт:
¶3.1.9. “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэн өдрийг;
¶3.1.10. “гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа” гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулсан болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээсэн барааг; Мөн түүнчлэн буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ үүнд нэгэн адил хамаарна.
¶1.2. 4 дүгээр зүйлийн 4.7, 4.8, 4.9 дэх хэсэг:
¶4.7. Иргэн, хуулийн этгээдийг эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 5, 9 дүгээр зүйлд заасны дагуу татварт хамруулах, татвараас чөлөөлөхөд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална.
¶4.8. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээс хойших тухайн нэг жилийн хугацааны татвар ног дох орлогынхэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд санхүүгийн тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураана. Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
¶4.9. Үндэсний татварын ерөнхий газар улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татварт хамрагдсан болон бүртгэлээс хассан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэрсийн жагсаалтыг сар бүр хэвлэлд нийтлэн, нийтэд мэдээлж байна.
8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
¶8.2. Энэ зүйлийн 8.1 дэх хэсэг нь гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй гэрээ хийж, экспортын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.4, 9.5 дахь заалт: 9.1.13. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага /туроператор/-ын гадаадын жуулчдад үзүүлэн үйлчилгээ; 9.5.Энэ зүйлийн 9.2.3-д заагдсан татварын чөлөөлөлтийг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудад эдлүүлэхдээ төлсөн татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дор дурьдсан утгатай 13¹ дугаар зүйлийг нэмсүгэй.
¶13¹ дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөрчигчдөд хүлээлгэх зарим хариуцлага ¶13¹.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлвэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй бөгөөд бүртгүүлвэл зохих хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулан орлого олж байсан нь тогтоогдвол бүртгүүлээгүй хугацаанд олсон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогын дүнгийн 8 хувьтай тэнцэх торгууль ногдуулна. 1312. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ аваагүй иргэн, хуулийн этгээд өөрийн борлуулж байгаа бараа, ажил үйлчилгээндээ уг татварыг ногдуулан түүнийг бусдаас нэхэмжлэн авч хууль бусаар нэмэгдэл орлого олсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүний бусдаас нэхэмжилж авсан татварыг төсөвт нөхөн төлүүлж, нэхэмжилж авсан өдрөөс хойшхи хоног тутамд нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-ийн импортоор авсан гэсний дараа болон экспортолсон гэж, 4 дүгээр зүйлийн гарчгийн “бүртгэх”, гэсний дараа “бүртгэлээс хасах” гэж, мөн зүйлийн 4.1-ийн “импортолж байгаа” гэсний дараа “болон экспортолж бйгаа” гэж, “түүнчлэн” гэсний дараа “аливаа” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-ийн “дараахь” гэсний ард “үйлдвэрлэл” гэж, мөн зүйлийн 9.1.4-ийн “үйлчилгээ;” гэсний дараа “Энэ нь эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад хамаарахгүй” гэж, мөн зүйлийн 9.2.3-ын “консулын газрын” гэсний дараа “албан ажлын” гэж, 9.2.11-ийн “борлуулах” гэсний дараа “Энэ заалт худалдан борлуулах зориулалтаар шинээр барьж байгуулсан орон сууцны зориулалттай байрх буюу түүний хэсэгт хамаарахгүй” гэж, 11 дүгээр зүйлийн 11.3-ын “бараа,” гэсний дараа “ажил” гэж, 13 угаар зүйлийн 13.1-ийн “төлж,” гэсний дараа “батлагдсан маягтын дагуу” гэж, “тайлангаа” гэсний дараа “гарган” гэж тус тус нэмсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтуудыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.
4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг.
¶4.3. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 болон 9 дүгээр зүйлд заагдсанаас бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
¶10.1. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцох бөгөөд харин уг татварыг ногдуулах тухайн борлуулалтын хувьд дор дурьдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тогтооно;
11 дүгээр зүйлийн 11.1, 11.5 дахь хэсэг:
11.5.Татварын алба татвар төлөгчдийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн байгууллагууд татварын албатай тооцоо хийснээс хойш ажлын 15 өдрийн дотор хянаж баталгаажуулан, төсвөөс буцаан олгуулах асуудлыг санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.”¶11.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгэгдсэнээсээ хойшхи хугацаанд мөн хуулийн 5, 6 дугаар зүйлүүдэд зааснаар ногдуулж төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.2-ын 30 хоногийн гэснийг ажлын 10 өдрийн гэж, 11 дүгээр зүйлийн 11.8-ын Сангийн сайд гэснийг санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн гэж, 12 дугаар зүйлийн 12.4-ийн Сангийн яаманд гэснийг санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гэж, 12 дугаар зүйлийн 12.2-ын 3 хоногийн гэснийг ажлын 3 өдрийн гэж, мөн зүйлийн 12.3-ын 3 хоногийн дотор гэснийг ажлын 3 өдөрт багтаан гэж, 13 дугаар зүйлийн 13.1-ийн 15-ны гэснийг 10-ны гэж тус тус өөрчилсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, мөн 9 дүгээр зүйлийн 9.2.9 дэх заалтуудыг тус тус хассугай.
Энэ хуулийг 2001 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.